Ховд аймгийн зарим сумдад USAID/OFDA болон Мерси Кор Монгол ОУБ-ын төлөөлөгчид ажиллав



Америкийн Олон улсын хөгжлийн  агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгч Christian, Мерси Кор ОУБ-ын МАА-н мэргэжилтэн Dan Miller , Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн менежер Б.Энхтуяа нар 2018 оны 01-р сарын 15 наас 19 ний хооронд  Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэг 1-р сарын 16-наас эхлэн хөдөөгийн зарим сумдад ажиллаж тухайн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэгийн эрхлэгч, эмч нар болон зарим малчидтай биечлэн уулзаж Мерси Кор Монгол Олон улсын байгуулагатай хэрхэн хамтарч ажиллаж, ямар үр дүнд хүрсэн, 2016 онд гарсан бог малын мялзан өвчний үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний талаар санал солилцов.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ