Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" хөтөлбөр, АНУ-ын TNC олон улсын байгууллагууд хамтран зарим сум, багуудад томилолтоор ажиллалаа. Тухайлбал: Ховд аймгийн Чандмань сумын Tалын булаг, Тахилт, Дарви сумын Мөнгөн аяга, Мөрөн, Зэрэг сумын Гүвээ гээд Бумбатхайрхан уулыг тойрон нутагладаг сум, багийн зарим малчдаар явж өвөлжилтийн байдалтай нь газар дээр нь танилцсан байна. Улмаар бэлчээрийнхээ даацаас хэтэрсэн олон малтай байх нь мал, малчдын өвөлжилтийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа, бэлчээрийнхээ даацад тохирсон малтай байхын тулд малчид хэрхэн хамтарч, нэгдэж ажиллах тухай ярилцсан байна.
Өнөөдөр Ховд аймгийн 12 суманд өвөлжилт хүндхэн байна. Өвөлжилт хүндэрсэн гол шалтгаан нь бэлчээр өвсгүй учир ундны ус болох хэмжээний ийм цасанд зуд нүүрлэж байна. Тэгвэл цаашид яах вэ? Энэ асуудлаар Khovdnews.mn цахим сайт, Тв9 телевизийн Инфо үндэсний мэдээллийн сүлжээний сэтгүүлч Х.Алтантуяа
“АСУУДАЛ-ШИЙДЭЛ” нэвтрүүлэг 2018 оны 01-р сарын 24 ний 15,40 минутаас Тв9 телевизээр орон даяар нэвтрүүллээ. Энэхүү нэвтрүүлгийг Youtube болон Khovdnews.mn цахим сайт Тв9 телевизийн Tv9 mongolia фэйжээс үзэх боломжтой юм.
ВИДЕО:ВИДЕО: