Улсын нөөцөөс 400 тн өвс, 250 тн хорголжин тэжээл Ховд аймгийн малчдад хүргэхээр боллоо. Энэ өвсийг үнэгүй олгох ба хорголжин тэжээлийг 1кг-ыг нь 600 төгрөгөөр тооцож малчдад хүргэнэ. Малчдад өвс тэжээлийг цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ. Огноо: 1/24/2018 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3319 Мэдээ таалагдсан: