Их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцан туршлага судлах, “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, олон улсын магадлан итгэмжлэлийн туршлага, хөтөлбөрт үнэлгээ хийх арга зүй” сургалт семинарт хамрагдах, их, дээд сургуулийн багш нарын чуулга уулзалтад оролцох зорилгоор ХИС-ийн удирдлага, багш, ажилтны төлөөллөөс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотноо томилолтоор ажиллаж байна. Томилолтын хугацаанд хийх ажлын удирдамжийн дагуу багийн гишүүд өнөөдөр МУБИС, МУИС-аар зочлон холбогдох удирдлага, багш нарын төлөөлөлтэй уулзан, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцаж, мэдээлэл солилцон туршлага судалжээ. Багш, ажилтны төлөөллийн туршлага судлах өнөөдрийн аялал МУИС-ийн Байгаль-Эх лицей сургуулийн үйл ажиллагаатай танилцсанаар эхэлсэн байна.Тусгай удирдамжийн дагуу ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалж буй ХИС-ийн удирдлага, багш, ажилтны төлөөллийг тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзан, сургуулийнхаа талаар танилцуулга хийж, их сургуулийн сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны талаар чөлөөт ярилцлага өрнүүлэн санал бодлоо солилцсон байна.Уулзалтын дараа ХИС-ийн багш, ажилтнууд ШУТИС-ийн Е-нээлттэй институтын Виртуал лаборатори, геологи, эрдэс баялгийн музей, төв номын сан, биомеханик судалгааны болон материалын эсэргүүцлийн лабораториудтай тус тус танилцсан байна. Огноо: 1/23/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2867 Мэдээ таалагдсан: