Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Буянт, Мянгад сумдад ажиллав



2018 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдөр сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Буянт, Мянгад сумдад ажиллалаа. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Мянгад, Дөргөн, Чандмань, Буянт сумдын малчидтай уулзаж, цаг үеийн мэдээлэл хүргэн, аймгийн УЗН-ийн хандив, дэмжлэгийг гардуулан өглөө. Мянгад суманд өнөөдрийн байдлаар тус сумын 265000 толгой мал, Увс аймгийн Завхан, Өлгий, Наранбулаг сум, Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумдын 15000 орчим толгой мал өвөлжиж байгаа бол Буянт суманд тус сумын 215000 гаруй толгой мал өвөлжиж байна. 
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ