УИХ-ын гишүүн О.Батнасан өвөлжилт хүндэрсэн сумдын өвс тэжээлийн төлбөрийг хавар төлөхөөр зохицуулахыг Монгол улын засгийн газарт уламжилжээ



УИХ-ын гишүүн О.Батнасан аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудыг байнга анхааралдаа  авч өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй, хямд үнээр чирэгдэл багатай хүргэх тал дээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12-р сараас эхлэн өвөлжилт хүндэрч эхлэх үед Засгийн газрын хуралдаан дээр өвс тэжээлээр хангах асуудал яригдаж эхлэх үеэс орон нутагт хямд үнэтэй өвс, тэжээл нийлүүлэх тал дээр санал хүсэлтээ илэрхийлжээ. Үүний дагуу ХХААХҮЯ-ны зүгээс УИХ-ын гишүүн О.Батнасанд тэжээл зах зээлийн үнээс хямд оруулж ирсэн талаар албан бичгээр мэдэгдсэн байв.



Ийнхүү өвөлжилт хүндэрч эхлэнгүүт УИХ-ын гишүүн О.Батнасанд хандан Дуут, Мөнххайрхан сумдаас хүсэлт ирсэнийг Шадар сайдад уламжилж холбогдох арга хэмжээг даруй авч өгөхийг хүссэн байна. Мөн түүнчлэн Улаан загалмайн нийгэмлэгт хандаж өвөлжилт хүндэрч буй дээрх сумдад тусламж дэмжлэг олгохыг хүсчээ. Хамгийн гол нь өвс тэжээлийг малчдад цаг алдалгүй хүргэх, хүндрэл багатайгаар буюу болж өгвөл гар дээрээ бэлэн мөнгөний эргэлтгүй байгаа энэ үед зээлээр олгох нөхцлийг санал болгосон байна. Тухайлбал, малчид хавар ноос ноолуур гарсан үед одоогийн авсан өвс тэжээлийнхээ үнийг төлөх тухай журманд тусгаж өгөхийг УИХ-ын хуралдаан дээр онцолжээ. Түүнчлэн өвс тэжээлийн үнийг хөөрөгдөхгүй байх, хөнгөлөлттэй үнээр олгож байгаа өвс тэжээлд тээврийн зардлыг тооцож санхүүжилтэндээ тусгахыг санал болгосон байна. Тухайлбал:Мөнххайрхан суманд 3500 төгрөгийн үнэтэй прэсс өвсийг хүргэж өгөхөд 4700 төгрөг болж очиж байгааг тэрээр онцолсон байна. Учир нь өндөр уулын бүсэд байдаг сум учраас тээвэрлэлтэнд зардал их гардаг бөгөөд 2 сарын 15-аас өмнө энэхүү өвснийхөө мөнгийг төлөх тухай нийлүүлэгчдийн зүгээс шахаж байгаа учраас малчид тэр бүр худалдан авахад бэрхшээлтэй байгаа тухай асуудлыг Шадар сайдад уламжиллаа. 
Мөн сумдын хувьд эхний ээлжинд 1500-2000 прэсс өвсийг нэг суманд авч байх шаардлагатай байгаа тухай асуудлыг хөндөөд байгаа юм. Түүнээс гадна сумдын ЗДТГ-ын шатахууны зардлыг өвлийн улиралд буюу өвөлжилт хүндэрсэн сумдад нэмэгдүүлж өгөхийг хүсч байлаа. Учир нь алслагдсан бүс нутгийн малчдыг эргэж тойроход шатахууны асуудал хүндрэлтэй байгаа тухай сум орон нутгийн удирдлагуудаас ирж байгааг уламжлаад байна. Энэ мэтчилэн ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тал дээр УИХ-ын гишүүн О.Батнасан анхааран ажиллаж байна гэж УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ