Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол улсын гавъяат малчин Х.Эрдэнэ гуай 1990-ээд оны хувьчлалын үеэр тэмээ нэлээд хорогдож байсан тэр цагаас хойш тэмээний тоо толгойг өсгөхийг зорьж олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр тэмээн сүргийг голлон маллаж ирсэн хашир туршлагатай малчдын нэг. Х.Эрдэнэ гуайнх одоо 250 гаруй тэмээтэй Манхан сумын нутаг "Тооройн элс" гэх газар өвөлжиж байна. Тэрээр тэмээ нь бэлчээрт хор хөнөөл багатай бөгөөд цас их орсон ч цасанд дарагддаггүй өндөр ургадаг голын бургас, улаан харгана, улиас зэрэг хатуу хөтүү бутаар хооллодог тийм ч учраас тэмээ 70 хоногийн өл даадаг юм гэв.ВИДЕО: Огноо: 1/20/2018 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3838 Мэдээ таалагдсан: