Ховд аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгаас сүрьеэ өвчний эрт илрүүлэгийн үзлэгийг хийж байна



Ховд аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасагт Глобал сангийн санхүүжилтээр АНУ-д үйлдвэрлэгдсэн 130 мянган долларын өртөгтэй дэвшилтэт технологи бүхий зөөврийн дижитал рентген аппартыг шинээр суурьлуулан ашиглалтанд оруулсан. Ингэснээр зөвхөн цээжний хөндий, уушиг хараад зогсохгүй бүх төрлийн гэрлийн оношлошоог хийх боломжтой бүрдсэн юм. Өдөрт 2ОО хүнд үзлэг хийх хүчин чадалтай тус аппаратаар сүрьеэ өвчний эрт илрүүлэгийн үзлэгийг аймгийн төвийн 12 жилийн 2 сургууль, 4 цэцэрлэгийн 231 багш ажилчдыг үзлэгт хамруулсан байна. Цаашид батлагдсан төлөвлөгөөний дагуу албан байгууллагуудаар үзлэг, оношлогоо хийж ажиллах ба Сүрьеэ өвчний халдвар авах магадлал хамгийн өндөр байдаг эрүүл мэндийн ажилчдыг /БОЭТ-ийн/ 2018 оны 01 дүгээр сарын 17-19 ний өдрүүдэд үзлэгт хамрууллаа.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ