Аймгийн ИТХ-ын ажлын алба Манхан суманд ажиллав



Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны  03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг батласан.
Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Манхан суманд ажиллав. Тус ажлын хэсэг Манхан сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж аймгийн ИТХ-ын Иргэд, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ