Ховд их сургууль нь Баруун бүс нутагт инженерийн боловсрол инновацийн чадамжийг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай байгууллагуудтай
"ХОВДЫН ХӨГЖИЛД ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар, Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газар, Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, “Ховд” ТӨХК Дулааны Станц, Хар-Ус нуурын байгалийн тусгай хамгаалалтын газар, “Алтайн зам” ХХК, “Алтайн буйлааст” ХХК, "Мо Эн Ко" ХХК, “Жаргалант луу” ХХК, “Ховд Хүнс Арвай” ХХК, “Ховд Мөнх Түшиг” ХХК, Хөшөөт хөгжил сан, “Хатан түнгэл” ХХК, “Цагаан бөлбөө” ХХК, “Ховдын Өргөө” ХХК, Ховд телевиз, “ХАН Жаргалант” ХХК-ууд оролцсон бөгөөд энэ үеэр Барилгын инженер, Цахилгааны инженер, Архитектур дизайн, Уул уурхайн ашиглалтын технологи, Геологи, Газар зохион байгуулалт, Байгаль орчныг хамгаалах технологи, Химийн технологи, Компьютер, программ хангамжийн мэргэжлээ танилцуулж, оролцогчдод элсэлт болон төгсөгчдийн мэдээлэл, оюутны анги дүүргэлт, дадлагын талаар мэдээлэл өгч, Физик инженерчлэлийн тэнхим, Газарзүй, геологийн тэнхим, Химийн тэнхим, Биологийн тэнхим, Математик мэдээлэлзүйн тэнхим гэж хуваагдан салбар бүрийн төлөөлөгчидтэй санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг онцлоод чиглэл чиглэлээрээ хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар санал зөвлөмж гаргасан байна.