Ховд их сургуулийн багш В.Янжиндулам БНХАУ-д зочин багшаар ажиллана



ХИС-ийн захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн 2017 оны 11 сард хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд ХИС-аас зочин багш ажиллуулахаар хэлэлцэн тохиролцсон билээ. 
Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж ХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн багш, доктор В.Янжиндулам БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд зочлон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, магистрант, докторантурын оюутнуудад Монгол хэлний нээлттэй хичээл заан, энэ оны 03 сараас зочин багшаар ажиллах эрхээ баталгаажуулаад ирлээ. 
В.Янжиндулам багшийн нээлттэй хичээлд сууж үнэлгээ өгсөн Баруун хойтын үндэстний их сургуулийн удирдлага, багш, оюутнууд түүнийг сайшаан магтаж, оюутнуудын монгол хэлний мэдлэгийн түвшинг богино хугацаанд ахиулах боломж бүх талаар харагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан тухай БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн Гадаад харилцааны алба болон Монгол хэл, соёлын сургуулиас мэдэгдлээ гэж тус сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ