Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2018 оны 01 дүгээр сарын 12-нд аймгийн БТСГ-ын Спортын ордонд боллоо.
Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, БТСГ-ын бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Чандмань сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Чандмань сумын харъяат, аймгийн начин Н.Пүрэвсүрэн, Манхан сумын харъяат, аймгийн начин Н.Ганзориг нараар манлайлуулсан хүчит 64 бөх хүч бяр, авхаалж самбаагаа сорин барилдсан юм.
Ойн барилдаанд Дөргөн сумын харъяат аймгийн начин Т.Эрдэнэдалай түрүүлж, Ховд сумын харъяат сумын заан Ж.Мухтар үзүүрлэсэн бол их шөвөгт Манхан сумын харъяат, сумын заан Ц.Азцоож, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож нар шалгарсан байна.