Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 01 дүгээр сарын 12-ны өдөр Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулга, онцлог, ач холбогдол болон шинэ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, сурталчлан таниулах зорилгоор "ТВ хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Шинэ Үндсэн хууль батлалцахад Ховд аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатууд, ХоИС-ийн НХУС-ийн түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид, багш нар оролцож иргэдэд мэдээлэл хүргэв.
Мөн энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг Их буян зах дээр зохион байгуулав. Тэмцээнд 30 орчим иргэд хөдөлмөрчид оролцож 1-р байрыг С.Цэрэнцоодол, 2-р байрыг С.Цэрэнцоож эзэлсэн бол 3-р байранд иргэн И.Дашдаваа шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа гэж аймгийн ИТХ-ын Иргэд, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.