Бөхөн, Цагаан зээр зэрэг ан амьтад идэш тэжээлээр дутагдаж байна



Бөхөн, цагаан зээр зэрэг байгалийн ан амьтад ч идэш тэжээлээр дутагдаж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас бөхөнгийн нийт тархац нутагт  өвс муу гарсан.  Дээр нь  Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний Хүрэн тал гээд бөхөнгийн тархац нутгаар цас ихтэй байгаагаас идэш тэжээлгүйдэж улмаар цаг хүндэрвэл хорогдох магадлалтай болоод байгаа юм. Тийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар, Бөхөн хамгаалах сүлжээ баг болон байгаль хамгаалагчид хамтран бөхөнгийн тархац нутгаар явж өвөлжилтийн байдалтай нь танилцлаа. Өмнөх жилүүдэд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа 2-3, хамгийн дээд тал нь 6-7 бөхөн таарч байгаа нь энэ ховор амьтны тоо толгой эрс цөөрсний нөгөө талаар цас ихтэй, идэш тэжээлгүй учраас нэлээд тархсан байдалтай байна хэмээн бөхөн хамгаалагчид хэлж байв. 

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ