Ховд их сургуулийн захиргаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас гадаадад суралцах хүсэл, сонирхолтой багш, ажилтнуудад зориулан оюутны амралтын хугацаанд
“Гадаадад суралцах боломж” цуврал уулзалт, сургалт явуулж эхэллээ.
Анхны уулзалт, сургалтыг тус сургуулийн захирал В.Сайнбаяр удирдан явуулав. Уулзалтаар багш, ажилтнуудад гадаадад суралцах боломж, ХИС-ийн зүгээс үзүүлэх бодит дэмжлэг, ойрын хугацаанд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд, түүнд хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгч, багш, ажилтнуудтай санал солилцжээ. Мөн сүүлийн үед гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд барьж буй бодлого, 2017 онд хийгдсэн айлчлалын үр дүн, түүний хүрээнд багш, ажилтнуудын гадаадын их, дээд сургуулиудад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх боломж, Күнзийн институтын үйл ажиллагаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болгоход барьж буй бодлогын талаар мэдээл өгөв.
Энэхүү цуврал уулзалт, сургалт ирэх долоо хоногт багш, ажилтнууд өөрийн бүтээлийн жагсаалт, судалгааны сэдвийн саналаа гадаад хэл дээр орчуулах ажлыг удирдагч багшийн тусламжтайгаар хийх үйл ажиллагаагаар үргэлжилнэ гэж ХИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ