Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд Мөст сумын Баянхайрхан, Хужирт багийн малчдын 50 хувь нь Алтай сумын Бодонч багийн нутагруу нүүжээ. Мөн Чандмань, Дарви сумын зарим багийн малчид нутаг сэлгэн нүүдэллэж байгааг сум, багийн удирдлагууд хэлж байв. Өвлийн ид хүйтэнд малчид бэлчээр өвс ургамал муутай, бэлчээрийн даац хэтэрсэн, цас ихтэй учраас хэдэн малаа харгана бут бараадуулж хэдэн хоногийн өл залгуулах гэж ийнхүү өөрийн аймгийн өөр сумдын нутагруу, өвөлжөөнөөсөө хаваржааныхаа бүс нутагруу нүүдэллэсээр байна.ВИДЕО: Огноо: 1/12/2018 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3110 Мэдээ таалагдсан: