Ховд аймгийн малчдын бэлтгэж нөөцөлсөн өвс тэжээл өвөл, хаврын турш малаа тэжээхэд хүрэлцэхгүй.



Сүүлийн өдрүүдэд орсон цас, зудын улмаас Ховд аймгийн хэмжээгээр нийтдээ 3904 толгой мал хорогдоод байна. Учир нь өвс тэжээл муутай, цас ихтэй, хүйтэн байгаагаас гол төлөв ямаа хотондоо дарагдан хорогдож байна. 

  

Зундаа хур бороо багатай, өвс ургамлын гарц муу гантай байснаас энэ удаагийн цас мал, малчдад зуд, хорогдол дагуулж байна. Хэрэв бэлчээрийн өвс ургамал сайтай байсан бол энэ хэмжээний цас "ЗУД" биш харин хүн малд ундны ус, байгаль, бэлчээрээ сэргээн тэтгэх шар тос болно гэдгийг уулзсан малчид хэлж байв. Байгаль цаг агаар хүндрэх нь тодорхой байсан болохоор малчид өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зохих хэмжээний өвс хадлан бэлтгэж нөөцөлсөн байна. Гэвч бэлтгэж нөөцөлсөн өвс тэжээл нь өвөл хаврын турш малаа тэжээхэд хүрэлцэхгүй нээ.

ВИДЕО:








 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ