Мөст сумын Давст багт байрлах "Хагийн нуур"-нд осолдсон 2 иргэний цогцсыг 3 метрийн гүнээс олжээ

УСАНД ОСОЛДСОН ИРГЭДИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах "Хагийн нуур"-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд 4 хүнтэй зорчиж явсан "УАЗ-469" маркийн автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 11:40-11:46 цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Тус эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэл, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ