БСШУССайдын тушаалаар Ховд аймгийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 1-р сарын 15 хүртэл зогсоов



Цэцэрлэгийн хүүхдийн томоо, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУССайдын тушаалаар Ховд аймгийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 2018 оны 1 сарын 5-аас 1 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гарсан байна. Шийдвэртэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ. Тухайлбал:Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хугацаанд байгууллагын цахилгаан, дулаан хамгамжийг хэвийн байлгах, хүүхдүүдийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, Хүүхдийн өвчлөлийн  тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах ажлыг эцэг эх, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өгчээ. Ховд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 45 цэцэрлэгт нийтдээ 5729 хүүхэд хамрагдаж байгаагаас 2018 оны 01-р сарын 03 ны байдлаар 2040 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас чөлөө авсан байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ