БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал: Тасаг, нэгжүүдэд ажиллаж байгаа эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилчдыг тогтмол сэлгэн ажиллуулдаг.



Өнгөрсөн өдрүүдэд аймгийн дарга Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэхдээ өрөө, тасаг хүйтэн тав тухгүй байгааг шүүмжилж улмаар тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, сувилагч нарт сахилгын хариуцлага тооцсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ асуудалд БОЭТ-ийн захиргаанаас тайлбар өглөө. БОЭТ нь хөрвөн ажиллах чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор тасаг нэгжүүдэд ажиллаж байгаа эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилчдыг тогтмол ажлын байр сэлгэн ажиллуулдаг. Жишээлбэл 2017 онд эмч нарыг тасаг болон амбулаторийн кабинетэд ээлжээр, шинэ төгссөн залуу эмч нар тасаг нэгжүүдэд тогтмол эргэх холбоогоор, Амаржих газрын хүлээн авах, амбулаторийн кабинет, эмэгтэйчүүд, төрөх тасгийн эх баригч нар, мэс засал, төрөх тасгийн хагалгааны сувилагч нар, хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч нарыг арьс харшилын тасаг, халдвартын тасаг, сүрьеэгийн тасагт тус тус шилжүүлэн ажиллуулсан байна. Ингэж сэлгэн ажиллуулж байгаа нь ямар нэгэн сахилгын шийтгэл биш бөгөөд цалингийн сүлжээ, шатлал албан тушаал өөрчлөгддөггүй. Энэ удаагийн дотрын тасгийн ажилчдыг сэлгэн ажиллуулж байгаа нь анх удаа хийгдэж байгаа ажил биш бөгөөд байгууллагын дотоод ажлыг сайжруулах үүднээс хийж байгаа үйл ажиллагаа гэдгийг албан ёсоор мэдээллээ.
 
ВИДЕО:


Мөн дотрын тасгийн эрхлэгч эмч Д.Отгонбаяр хүний нөөцийн менежерээр ажиллах болсон тул дотрын их эмч Ч.Дууниар дотрын тасгийн эрхлэгч эмчээр, дотрын тасгийн ахлах сувилагч Н.Сонинцэцэгийг 103 хүлээн авах тасгийн ахлах сувилагчаар, 103 хүлээн авах тасгийн ахлах сувилагч Б.Оюунчимэгийг дотрын тасгийн ахлах сувилагчаар тус тус томилон ажиллуулж байна гэв.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ