Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах
“Хүүхдийн эрхийн байцаагч” ажиллана гэж хуульчилсан байдаг. Энэ хүрээнд Монгол Улс Ази тивд анх удаа Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.20, 10.23 дугаар зүйлд заасны дагуу тодорхой төрлийн хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэж байхаар болж байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь торгууль шийтгэл ноогдуулах, акт бичиж, зөрчилд хариуцлага тооцохоос гадна хүүхдийн эрхийн зөрчлийг бүртгэх, шийдвэр гаргагчдад мэдээлэх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм. Ховд аймгийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчаар О,Мандалсүрэн томилогдсон бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг Улсын байцаагчийн үнэмлэхийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
ВИДЕО:Хүүхдийн эрхийн зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд сум орон нутгийн Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг ихээхэн үүрэгтэй ажиллах. Өөрөөр хэлбэл энэ багийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх нь улсын байцаагчийн эн тэргүүнд хийх ажлын нэг болж байна. Хүүхэд хоол хүнсээр хангагдаж чадахгүй, суурь боловсрол эзэмшиж чадахгүй, амьдрах орчин аюултай, өмсөх хувцас хангалтгүй байх зэрэг хүүхдийн язгуур эрх зөрчигдөж байгаа бүхий л үйлдлийг "ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ" гэж үзэх болсон учраас иргэд, олон нийт Хүүхдийн эрхийн улсын байцаагчтайгаа хамтран ажиллах нь чухал болж байна.