Ховд аймгийн Мөст, Дуут, , Цэцэг сумдад цас ороогүй байна



Өнгөрсөн өдрүүдэд  нийт нутгаар цас орсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад 1 см цастай, харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна.
Цас ороогүй цасгүй байгаа дээрх сумдаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байна.            
2018 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим хүйтэн, нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байх юм. Тиймээс цаашид цас орж зарим газраар өвөлжилт хүндэрч болзошгүй тул сум орон нутгийн  өвс тэжээлийн  хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  байгааг  Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
                                                             
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ