Шинэ жилийн баяр болон баярын амралтын өдрөөр Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газарт 6 эх амаржиж аав ээж, ахан дүүсээ баярлуулан 4 хүү, 2 охин мэндэлсэн байна. Тодруулбал, 2017 оны 12-р сарын 31-ний өдөр 4 эх нярайлж 3 хүү, 1 охин мэндэлжээ. Энэ өдөр Амаржих газрын жижүүр эмчээр эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Баяраа, эмэгтэйчүүдийн их эмч З.Батсүх, Ч.Алтантуяа эх баригчтай баг хамт олон ажилласан байна. Харин 2018 оны 1-р сарын 1-ний өдөр жижүүр эмчээр эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Д.Наранхүү эх баригчтай баг хамт олон ажиллаж 2 эх нярайлж 1 хүү, 1 охин мэндэлсэн байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байна хэмээн БОЭТ-ийн Амаржих газраас мэдээллээ. Монголын үрс маш олон болтугай. Огноо: 1/2/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3513 Мэдээ таалагдсан: