Улиран өнгөрч буй 2017 он Khovdnews.mn цахим сайтын хамт олны хувьд түүхэн он болон өнгөрч байна. Сэтгүүлзүйн зарчим, сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд иргэд олон нийт, уншигчдад үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг шуурай хүргэн ажиллахаас гадна орон нутагт цахим мэдээллийн хэрэгслийг нутагшуулан хөгжүүлэх боломж байгааг харууллаа. 2017 онд аймаг,сум орон нутгийн нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол, эрүүл мэнд, ХАА, байгаль экологи, урлаг, спортын гээд бүхий л салбараас нийтдээ 1400 орчим мэдээ мэдээлэл, ярилцлага сурвалжлагыг фото болон видео хэлбэрээр бэлтгэн өөрийн сайтад байршуулсан байна. Khovdnews.mn цахим сайтад нэгдэх дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэн 6000 гаруй дагагчтай болж 2017 онд дахардсан тоогоор 119964 уншигч сайтад хандан мэдээлэл авсан статистик үзүүлэлттэй байна. Ирж буй 2018 он манай хамт олны хувьд илүү ихийг санаачлан хийх өрнүүн ажлын жил байх болно. Ингээд Ховд аймгийнхаа нийт ард иргэд, уншигч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж ирж буй 2018 ондоо амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.