Сурагчид 1 сарын 22 ныг хүртэл амарна



Ховд аймгийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын ээлжийн амралт баг анги нь 12 сарын 29-ний өдрөөс 2018 оны  1 сарын 14-нийг дуустал, дунд анги 2018 оны 1 сарын 6-14 нийг дуустал амрах хуваарьтай байсан юм.
Гэтэл Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны сайдын А/417 тоот тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ноос 1 дүгээр сарын 22 хүртэл аймаг хот, ахлах,бага анги гэж ялгалгүй  сурагчид нийтээр амрах тушаал ирсэн гэж Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв. Сурагчдын амралтын хугацаанд сургуулиудын удирдлагууд байгууллага дээрээ хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, халаалт дулаан,цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Ховд аймгийн БСУГазраас үүрэг өгсөн байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ