Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн мал сүрэг 167,9 мянган толгойгоор өсжээ



Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр  энэ оны 12 сарын 26-ны байдлаар  мал тооллогын урьдчилсан  дүнгээр Ховд аймаг 3448,3 мянган толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 25542, адуу 132086, үхэр 200598, хонь 1324052, ямаа 1766297 толгой мал тус тус тоолууллаа. Малын тоог урьд онтой харьцуулахад 167,9 мянган толгойгоор буюу 51, хувиар таван төрөлдөө өссөн дүн гарч байна.



Урьдчилсан дүнгээр хамгийн олон мал  тоолуулсан сумдаар Манхан 296,6, Мянгад 263,9, Булган 258,5, Чандмань 254,7 малтай болж тэргүүлж байна. Дарви сум 4,0, Манхан 1,7, Чандмань 25,8, Эрдэнэбүрэн сум 4,6, Жаргалант суманд 2,3 мянган толгойгоор малын тоо буурсан, харин бусад 12 сумдад өссөн дүн гараад байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ