ХИС-ийн оюутнууд анх удаа Тайваний Засгийн газрын тэтгэлэг хүртлээ



ХИС-ийн БШТС-ийн Багш, мэдээлэл зүй-математикийн 2 дугаар ангийн оюутан Д.Ундармаа, ГХСС-ийн Багш, орос-англи хэлний 3 дугаар ангийн оюутан Б.Саранчимэг нар Тайваний Засгийн газрын тэтгэлэг хүртлээ.Тус тэтгэлгийг Тайваний Засгийн газраас Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнуудад 2003 оноос хойш улирал бүр олгож байгаа ба 1 улиралд 55 оюутанд олгодог байна. ХИС-ийн оюутнууд энэхүү тэтгэлэгт анх удаа оролцож, шалгарсан оюутан тус бүр 250 ам.доллар, 500GB багтаамжтай hard disk-ээр шагнуулсан байна.



Тэтгэлгийг ХИС-ийн багш, оюутны шинэ жилийн нэгдсэн арга хэмжээн дээр гардуулахаар болжээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ