Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн \БОЭТ\ Төвлөрсөн ариутгалын тасгийн хамт олон шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан “Шинэ жилийн нүсэр цэнгүүнээс татгалзъя” уриатай сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Урлаг, спорт, сурлага хөдөлмөрөөрөө анги хамт олноо манлайлан суралцдаг амьжиргааны түвшин доогуур өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нийгмийн халамж хэрэгтэй байгаа 20 гаруй сурагчдыг сонгон аянаар дамжуулан тэдний амжилт бүтээлийг үнэлж гарын бэлэг, хувцас бэлэглэж байна. Аяны хүрээнд Алтангадас одонт Лаборатори 1-р сургуулийн С.Анхжаргал багштай 12Д ангийн нэг сурагчид хамт олны зүгээс гарын бэлэг гардууллаа. БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасаг нь 18 эмч ажилтантай бөгөөд нийт 400 мянган төгрөгийн төсөв хуримтлуулж аянаар дамжуулан зорилтот өрхийн нийгмийн халамж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг өгөхөөс гадна өөрсдийн ажил мэргэжлийн онцлогт тохируулан эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.ВИДЕО: Огноо: 12/19/2017 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 4146 Мэдээ таалагдсан: