Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл 3 талд түншлэлийн хүрээнд Ховд аймагт баруун бүсийн
“Хөдөлмөр-Нийгмийн түншлэл” бүсийн чуулган, уулзалт, хэлэлцүүлэг"-ийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.Тус чуулган, уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Б.Нямдаваа, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Эрдэнэбат болон аймгуудаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Ажил Олгогч Эздийн холбоо тэргүүлэгч, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, МСҮТ-ийн захирал, аймгийн ЗДТГазрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов. Уг зөвлөгөөнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан нар үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй
“САЙН ТУРШЛАГА” –ын талаар мэдээлэл хийж, бусад аймгуудтай санал бодлоо солилцсон байна.