Төр хувийн хэвшил, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодоройлох зорилгоор Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ, Хөгжил Политехник коллеж болон бусад мэргэжлийн байгууллага, холбоод хамтран “Ховд түншлэл-2017” Төр хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнөөр УИХ, МУ-ын ЗГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Ховд аймгийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага, Төр хувийн хэвшлийн уялдаа ба ирээдүй, зэрэг сэдвүүдээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл тавьж, харилцан санал солилцсон юм. Уг зөвлөгөөнд Төр захиргааны байгууллагын төлөөлөл, түншлэгч аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Хөгжил Политехник коллежийн багш, суралцагсдын төлөөлөл гэсэн 200 гаруй хүн оролцов.
ВИДЕО: