Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан 2017 оны 12-р сарын 6 ны өглөө 05 цаг хүртэл хуралдав. Хамгийн сүүлийн асуудал буюу ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг 59,4 хувийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулах санал гаргасныг тооллогын комисс төлөөлөгчдөд танилцуулж тогтоолоо хуралдаан даргалагчид гардуулав. ИТХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авсаны дараа хуралдааныг дахин үргэлжлүүлэхэд хуралдаан даргалагч, ИХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан хуралд оролцох ёстой нийт төлөөлөгчдийн ирц 50+1 хувьд хүрээгүй учраас дэгийн дагуу хуралдааныг нээлттэйгээр завсарлуулав. Ойрын өдрүүдэд Төлөөлөгчдийн ихэнх нь УБ хот болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учраас 5-р хуралдааныг хэдийд үргэлжлүүлэн хуралдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Юутай ч Монгол төрийн ажил нэг ч цаг хором саатах ёсгүй учраас 5-р хуралдаанаас хуулийн дагуу чөлөөлөгдөж, дараагийн даргад тамга тэмдгээ хүлээлгэн өгөх хүртэл Г.Пүрэвганди хурлын даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх учиртай гэнэ. Огноо: 12/6/2017 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3546 Мэдээ таалагдсан: