Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид Төлөөлөгчдийн 59,4 хувь нь итгэл үзүүлсэнгүй



Аймгийн ИТХ-ын 5-р хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид  итгэл үзүүлэх эсэх  асуудлаар санал хураалт явуулж, дүнгээ гаргалаа. Санал хураалтад  нийт 39 төлөөлөгч оролцсоноос хүчинтэй 37, хүчингүй 2 саналын хуудас тоологдсоноос 22 нь огцруулах, 15 нь огцруулахгүй гэсэн санал өгчээ. Өөрөөр хэлбэл 59.4 хувийн саналаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг үүрэгт ажлаас нь огцруулав. 



Тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авлаа. Үүний дараагаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлаар хуралдаан үргэлжилнэ. Одоогоор ИТХ-ын даргад ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс нэр дэвшүүлэх учиртай ч МАН-ын 2 бүлэг буюу М.Ганзориг ахлагчтай МАН-ын гэх 11-ийн бүлэг, Н.Батцагаан ахлагчтай Төрийн албан хаагчийн гэх 13-ын бүлгээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлж, санал хураана гэсэн таамаг байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ