Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 51,4 хувь нь Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлсэнгүй



Аймгийн ИТХ-ын 5-р хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, дүнгээ гаргалаа. Санал хураалтад  нийт 39 төлөөлөгч оролцсоноос хүчинтэй 37, хүчингүй 2 саналын хуудас тоологдож, 19 нь огцруулах, 18 нь огцруулахгүй гэсэн санал өгчээ. Өөрөөр хэлбэл 51,4 хувийн саналаар огцруулахаар боллоо. Тиймээс аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанас аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн бүрэн эрхийн хугацаа дууусахаас өмнө огцруулах саналыг шийдвэрлүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр тогтоов. 





Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага аван хуралдаж байна.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ