Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл, Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай илтгэл, аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадралын илтгэлийг тус тус хэлэлцэн баталлаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудалтай холбогдуулан Ардчилсан намын бүлэг 30 минутын завсарлага авлаа. Хуралдаанд нийт 41 төлөөлөгчийн 39 нь оролцож байна. Огноо: 12/5/2017 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3032 Мэдээ таалагдсан: