Ховд Хөгжил Политехник коллеж “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш”-ийн сургалт явуулж "СЕРТИФИКАТ" гардуулав



Аж ахуйн нэгж байгууллага дээр тус сургуулийн суралцагчдын дадлага ажлыг удирдан чиглүүлдэг инженер техникч, технологич, мэргэжилтнүүдийг үйлдвэрлэлийн дадлага удирдах арга зүйгээр хангах зорилгоор “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш”-ийн сургалт явуулав. Энэхүү сургалтыг Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан “Мэргэжлийн боловсрол  сургалт” төсөл, Хөгжил политехник коллежоос хамтран зохион байгуулсан бөгөөд Үйлдвэрлэл үйлчилгээний болон барилгын салбарын түншлэгч байгууллагуудын төлөөлөлүүд болох 15 хүн хамрагдлаа.  2017 оны 11-р сарын 27- аас 12 сарын 03-ыг хүртэл 7 хоногийн сургалтад хамарагдаж, онол, ур чадварын шалгалтаа амжилттай өгч "Сертификат"-аа гардан авлаа.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ