УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанд оролцож үг хэлэв



УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанд оролцов. Тэрээр Ховд аймгийн удирдлагууд ИТХ-аа зохион байгуулж, төсвийн хуулийн дагуу аймаг орон нутгийнхаа ирэх оны төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж байгаатай холбогдуулан 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг анхааруулаад малчдад туслах, үүсэж болох гарз хохирлыг хохирол багатай давахын төлөө аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн улс төрийн намууд албан тушаал, эрх мэдлийн төлөө улстөржих биш харин ард иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө бүтээлч сэтгэлгээ, оюун бодлоо уралдуулан, хамтран ажиллахыг анхаарууллаа.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ