Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 90 жил, Нийслэл хот байгуулагдсаны 278 жилийн ойг тус тус тохиолдуулан Улс эх орон, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан, салбар салбартаа үнэлэгдсэн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон медиалаар шагнасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн 38-р тогтоолоор шагнагдсан хүмүүсийн шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж гардуулан өгч баяр хүргэв. ВИДЕО: Огноо: 12/4/2017 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3304 Мэдээ таалагдсан: