Ховд аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасаг Глобал сангийн санхүүжилтээр АНУ-д үйлдвэрлэгдсэн Дэвшилтэт технологи зөөврийн дижитал рентген аппарттай боллоо. Тус аппарат нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, өвчнийг бууруулахад чухал үүрэгтэй. Нүүдлийн буюу явуулын хэлбэрээр оношлогоо хийдэг энэхүү аппаратыг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Глобал сангаас олгож байгаа бөгөөд Халдвар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд БОЭТ-д өнгөрсөн өдрүүдэд ажиллах үеэрээ гардуулан өгөв. Нэг бүр нь 130 мянган долларын өртөгтэй энэхүү аппарат нь Монгол Улсад 5 ширхэг ирсэний нэгийг нь ийнхүү Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгожээ. Тус аппаратын нь зөвхөн цээжний хөндий, уушиг хараад зогсохгүй бүх төрлийн гэрлийн оношлошоог хийх боломжтой ба өдөрт 200 хүнд үзлэг хийх хүчин чадалтай юм байна. Огноо: 12/2/2017 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1895 Мэдээ таалагдсан: