Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог МАН-ын хорооны 4-р хурлын талаар сэтгүүлчидтэй ярилцав



Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн нэр хүнд албан тушаалтай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа цацагдах боллоо. Албан тушаалаа ашиглан бусдаас авлига авсан, авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, намын даргын хувьд намын гишүүдийн эв нэгдлийг хангаж ажилладаггүй, намын гишүүдийнхээ шаардлагыг хүлээж авдаггүй гэх мэтчилэн олон асуудал олны анхаарлыг татаж байна. Хамгийн сүүлд буюу 2017 оны 11-р сарын 30 ны өдөр хуралдсан аймгийн МАН-ын хорооны 4-р хуралд оролцогчдын 93 хувийн саналаар Д.Галсандондогийг намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Намын даргын хувьд энэ асуудлыг намын шинэ дүрэм батлагдаагүй байхад гаргасан шийдвэр учраас хүчин төгөлдөр шийдвэр болж чадахгүй гэж  үзэж байгаагаа орон нутгийн сэтгүүлчидтэй ярилцахдаа онцоллоо. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ