ОУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өдөрлөг”-ийг аймгийн ХХҮГазраас холбогдох бусад байгууллагуудтай хамтран 2017 оны 12-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хөгжил хамгааллыг сайжруулах тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, тэгш байдал бий болгох зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах” чиглэлээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбартай хамтарч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд нөхөн сэргээх өдрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Ачлалт наран хайрхан эмнэлэгтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлжээ.
Мөн төсөл хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан, борлуулах чухал боломжийг бүрдүүлсэн ажил болов.