БОЭТ өөрийн хөрөнгө оруулалтаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн дутуу нярайн эмчилгэний инкубатор, шарлалттай нярайн эмчилгээний Фото аппарат, 2 замтай тарилгын автомат шахуурга зэргийг худалдан авч Хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өглөө. Өмнө нь ашиглаж байсан инкубатор нь ашиглалтын хугацаа нь дууссан, шарлалттай нярайг эмчлэхдээ задгай аппарат ашигладаг байсан бол хамгийн сүүлийн үеийн энэхүү тоног төхөөрөмжүүдийг авсанаар хүүхдүүдийн эмчилгээний үр дүн илүү сайжирна гэж тасгийн хамт олон талархаж байна. Хүүхдийн тасгийн хувьд тулгамдсан олон асуудал бий. Тэр бүхнийг нэг дор шийдэх боломжгүй ч нэн хэрэгцээтэй байгаа эмчилгээний тоног төхөөрөмжийг авахаас эхлээд асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байна. ВИДЕО: Огноо: 12/1/2017 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1637 Мэдээ таалагдсан: