Өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар уг нь 7,8-р сарын сүүлчээс л ярьж эхэлсэн. Бямбацогт гишүүнтэй хамтраад Малчдын зөвлөлгөөнийг аймагт зохион байгуулж, анхаарах асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг ХХААХҮЯ-тай тохирсон. Гэтэл төсвийн тодотгол хэтэрхий оройтож батлагдлаа. Өвлийг өнтэй давахын тулд малчдад тэжээл хэрэгтэй нь үнэн, гэхдээ хямдхан тэжээл хэрэгтэй байна. Тэжээл оруулж ирэхээр сонгогдсон компаниудад гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлээд, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь шийдчихээр тэжээлийн үнэ хямдхан болж чадах уу? Хэрэв тодорхой үнэ тогтоохгүй л юм бол мэдээж ашгийн төлөө компаниуд тэжээлээ хямдхан зарна гэсэн баталгаа байхгүй. Харин компани тусгайлан сонгон шалгаруулахгүйгээр, тэжээл оруулж ирэхээр бол гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлнэ, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ гээд компаниудын дунд чөлөөтэй өрсөлдүүлчихсэн бол өрсөлдөөний дүнд тэжээлийн үнэ хямдхан тогтож болох байлаа.
ВИДЕО: