Ховд их сургуулийн ГХСС-иас зохион байгуулсан "УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ-МАНЛАЙЛАЛ" сургалтанд 44 цэцэрлэгийн эрхлэгч хамрагдав



Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багшийн ёсзүй, ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлын хүрээнд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгооор Ховд их сургуулийн ГХСС-иас Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Ховд аймгийн БСУГ-тай хамтран "УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ-МАНЛАЙЛАЛ" сургалтыг  зохион байгууллаа. 2017 оны 11 сарын 28-29 -ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү сургалтын эхний өдөр ХИС-ийн ГХСС-ийн захирал, доктор Т.Одончимэг, БСАЗ-н тэнхимийн багш Ц.Бадамцэцэг, Математик, мэдээлэлзүйн тэнхимийн багш доктор Д.Өнөрнасан нар “Удирдах ажилтны ёсзүй, байгууллагын ёсзүйн ухамсар, байгууллагын соёл, менежмент” сэдвээр, хоёр дахь өдрийн сургалтыг “Удирдах ажилтны манлайлал, ур чадвар” сэдвээр БМДИ-ийн аргазүйч Г.Дуламжав удирдан явуулсан байна. Ховд аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хүсэлтээр зохион байгуулсан уг сургалтанд нийт 44 цэцэрлэгийн эрхлэгч хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ