БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, ХИС-ийн удирдах зөвлөлийн дарга, байгаль орчны гавьяат ажилтан Г.Нямдаваа ХИС дээр зочилж сургуулийн удирдлагуудад бодлогын зөвлөгөө өгөн цаашид хийх ажлуудын талаар санал бодлоо солилцон Газарзүй геологийн тэнхимийн багш ажилчидтай уулзалт, ярилцлага хийж, нийт профессор багш, докторант, магистрант, оюутан суралцагчдад “МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр Ховд их сургуулийн хамт олон "Байгаль орчны гавьяат ажилтан" цол хүртсэн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, ХИС-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Нямдаваад хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав.