Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн өндөр настан Магнай овогтой Гэлэгбалсан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас одон”-оор шагнагдсаныг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гэрт нь очиж гардуулан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Банзрагч болон Эрдэнэбүрэн сумын удирдлагууд М.Гэлэгбалсан гуайд дурсгалын зүйл хадгалуулав.
Өдгөө 92 нас сүүдэр зооглож буй М.Гэлэгбалсан гуай 1982 онд Сумын аварга үхэрчин болж байсан бөгөөд, Ардын хуьсгалын 60, 70 жилийн ойн медаль, 5, 6 дугаар 5 жилийн гавшгайч, ХХААЯ-ны Жуух бичгээр энгэрээ мялайж байжээ.
Түүний ах М.Мягмар нь аймгийн хошой аварга малчин, Ардын их хурлын депутат, ах М.Лувсанжамц нь хошой аварга тууварчин байсан ба үе дамжсан малч удамтай гэр бүл юм.