Аймгийн ИТХ-ын IV хуралдаан 65,8 хувийн ирцтэй хуралдав



Аймгийн ИТХ-ын IV хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч ирэх ёстойгоос 27 төлөөлөгч хүрэлцэн ирж 65,8 хувийн ирцтэйгээр хуралдаа. Энэ удаагийн хуралдаанаар Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэлийг тус тус хэлэлцэв. Илтгэлтэй холбогдуулан хурлын Төлөөлөгчид аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс  асуулт асууж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхүйц чухал санал гарган, тогтоолын төсөлд тусгуулан баталлаа.








Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагын дарга мэргэжилтнүүд, албан байгууллагуудын дарга эрхлэгч, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар урилгаар оролцов. 















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ