Улс тунхагласны 93 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан "Төрийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ" аймгийн Спортын төв ордонд боллоо.
Тус арга хэмжээг нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөл, тэднээр дамжуулан хөдөлмөрч, дайчин уламжлалтай олон ястны өлгий Ховд нутгийн нийт зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараагаар Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлаг, Спорт, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 33 хүний шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэсэн байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ч.Мухраа, Н.Сүхээ нар хүртсэн бол Алтан гадас одонгоор М.Гэлэгбалсан, Т.Халтар, Ц.Бүрзаяа, С.Басан, Ц.Батсуурь, Н.Улаанхүү, Ж.Цэнджав, Ч.Мөнхбаяр, Д.Бадамгарав, Ш.Гантөмөр, Т.Төртогтох, Я.Жаргалсайхан нарын 12 хүн шагнагдсаныг гардуулан өгөв.
Түүнчлэн Цэргийн гавьяаны одонгоор Д.Одгэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар Л.Энх-Амгалан, С.Нарангэрэл, Д.Нямхүү, С.Уртнасан, Б.Наранцэцэг, Х.Нарантуяа, Ш.Мөнхцэцэг, Г.Даваажав, Н.Алтанцэцэг, Г.Алтанцэцэг, С.Бадамцэцэг, Н.Далхаа, Х.Сауле, Д.Энхжаргал, И.Бүрэн-Өлзий, А.Алимаа, Д.Сум-очир нарын 17 хүн энгэрээ мялаасан бол аймгийн Хүндэт тэмдэгээр Ховдын тулга ХХК-ний жолооч Б.Батбаяр энгэрээ мялааж, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаас хүндтэй шагналаа гардан авлаа.