Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан энэ сарын 25 ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Тэргүүлэгч Б.Амгаланбадрах, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж, 10 асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал:
“Зөв хөдөлмөрч залуу”,
“Оюунтүлхүүр”,
“Цахим номын сан”,
“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” зэрэг аймгийн 4 дэд хөтөлбөр, аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 төсөвт өөрчлөлт оруулах тухай болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл зэрэг 10 асуудлыг хэлэлцэн, баталжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд Ховд Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ зөвлөх эрхтэйгээр оролцлоо гэж аймгийн ИТХ-ын Олон нийт, Иргэдтэй харилцах хэлтсээс мэдээллээ.