2017 оны 11-р сарын 06-наас 09-ний өдрүүдэд Ховд аймгийн Ховд суманд
“Хүүхдийн Эрх - Хөгжил” II төсөл хэрэгжиж буй Ховд, Баян-Өлгий аймгуудын тайлангийн хурлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа. Хуралд Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, мэргэжилтэн О.Өлзийсайхан, Баян-Өлгий аймгийн БСУГ-ын мэргэжилтэн З.Нургуль, Ховд аймгийн ХГЗХГ-ын мэргэжилтэн Т.Батсайхан, Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат болон НЛМ Хүүхдийн эрх – хөгжил төслийн ажилтнууд, Ховд, Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн захирал, дотуур байрны багш, дотуур байрны хүүхдийн зөвлөлийн төлөөлөл гээд нийт 135 хүн оролцсон байна. Хурлаар дотуур байруудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бие биенээсээ харилцан сайн туршлагыг судлах, хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас гадна
“Дотуур байрны үйл ажиллагааг сайжруулахад сургуулийн удирдлагын үүрэг оролцоо”,
“Дотуур байрны нөхцлийг сайжруулахад орон нутаг, эцэг эхийн оролцоо”,
“Авилгын эсрэг” сургалтуудыг зохион байгуулжээ.
Энэхүү хуралд Ховд аймгаас нийт 16 сургуулийн захирал, 25 дотуур байрны багш, Баян-Өлгий аймгаас нийт 25 сургуулийн захирал, 27 дотуур байрны багш оролцон тухайн дотуур байранд 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж харилцан туршлага судлав.