Ховд их сургуулиас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хүсэл сонирхол, ур чадвараа үнэн зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж, мэргэжлээ зөв сонгоход нь туслах, мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор
"АЯЛЪЯ-ТУРШЪЯ-МЭДЬЕ" танилцах аяллыг зохион байгуулж байна. Энэхүү аяллыг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн II сургуулиар эхлүүлсэн бөгөөд тус сургуулийн 3 бүлгийн нийт 63 сурагч ХИС-д зочилж Хими, Биологи, Физикийн Лаборатори болон Судар бичгийн хүрээлэн, Гадаад хэлний төв, Номын сангийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Ховд их сургуулиас энэ жил анх удаа зохион байгуулж буй
"АЯЛЪЯ-ТУРШЪЯ-МЭДЬЕ" танилцах аялал нь 11-р сарын 16-30 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Жаргалант сумын 12 жилийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдыг хуваарийн дагуу хамруулахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд нийтдээ 7 сургуулийн 28 бүлгийн 800 орчим сурагчдыг
"АЯЛЪЯ-ТУРШЪЯ-МЭДЬЕ" танилцах аялалд хамруулах юм байна.